2016-10-14
Хүний ясыг хэвлэдэг болно

Гидрореластик яс /hyperelastic bone/ гэж нэрлэгддэг шинэ синтетик материал нь ясны мэс засалд шинэ эрин үе авчирч байна. Уг материалаар яс төлжүүлэх болон ясыг тэр чигээр нь орлуулан ашигладаг. Одоогоор хүн дээр туршилт хийгээгүй ч гэсэн амьтан дээр хийсэн туршилтууд маш амжилттай болоод байгаа талаар эрдэмтэд ярьжээ.

Гидрореластик материал нь маш амархан хэлбэрт ордог

Харин уг материалыг орчин үеийн дэвшилтэт технолги болох 3D хэвлэх машинаар хэвлэх боломжтой талаар судалж туршилт хийхэд амжилттай болжээ. Гидрореластик ойрын таван жилд хүн дээр туршиж анагаах ухаанд нэвтрүүлнэ гэж судлаачид үзэж байна.

Гидрореластик ясны бөх бат, уян хатан чанар . (зургийг: Adam Jakus)

Хэвлэсэн Гидрореластик яс. (зургийг: Adam Jakus)

 


Бичсэн: Урангоо | цаг: 13:17 | шинжлэх ухаан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax